‘’IT PARK FAMILY- ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ХАМТДАА” УУЛЗАЛТ

‘’IT PARK FAMILY- ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ХАМТДАА” УУЛЗАЛТ

3 8 10 11 12
Байгууллагын дотоод соёл, уур амьсгал таатай байх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. МТҮП нь ажилчдынхаа дотоод уур амьсгалд анхаарч хэд хэдэн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүний нэг нь өглөөний цайгаа хамтдаа уух уулзалт юм. Паркийн хамт олон болон инкубатор компаниудын төлөөллүүд өөрсдийн бэлтгэж ирсэн өглөөний цайг хамтдаа ууж, хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, сонирхолтой яриа өрнүүлснээс гадна төрсөн өдөр нь ижил сард тохиож байгаа хүмүүстээ баяр хүргэлээ. Өглөөний цайгаа бэлтгэн ирж, халуун дотно яриа өрнүүлж, таатай уур амьсгалыг бүрдүүлсэн нийт хамт олондоо талархал илэрхийлье.
  • 2023-04-26
  • Уншсан:692

Салбарын байгууллагууд