МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 47 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 47 ДАХЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Инкубаторын 47 дахь сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.
Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 04-р сарын 17-ноос 04-р сарын 24-ны өдрүүдэд хүлээн авч материал тус бүрийг лацдан шалгаруулалтын өдөр ажлын хэсгийн өмнө нээж, компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай танилцууллаа.
Сонгон шалгаруулалтад оролцогчдод дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлэлт, дүгнэлт, зөвлөгөөг өгөв. Үүнд:
☑️Шинэлэг бүтээлч санаа
☑️Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
☑️Эдийн засгийн үр ашиг
☑️Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
☑️Үйл ажиллагааны төлөвлөгөө
“Исоорс студи” ХХК дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдах эрхтэй боллоо. Сонгон шалгаруулалтад оролцсон компаниуд болон тэнцсэн компанидаа цаашдийн ажилд нь амжилт хүсье .👏
  • 2023-04-26
  • Уншсан:970

Салбарын байгууллагууд