ICT EXPO 2023-САЙН ДУРЫН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ICT EXPO 2023-САЙН ДУРЫН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

346278339_779624740208925_8828136758057783998_n

 

“ICT EXPO-2023” үзэсгэлэн 06 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк ажиллаж байна. Зохион байгуулалттай холбоотойгоор тус үзэсгэлэн дээр ажиллах сайн дурын ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл явуулж байна.
Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.
✅ Их, дээд сургуульд бакалаврын
зэргээр суралцдаг байх
✅ Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;
✅Арга хэмжээ зохион байгуулах өдрүүдэд бүтэн цагаар ажиллах боломжтой байх;
✅ Ажил үүргээ цаг тухайд нь биелүүлэх, хариуцлага хүлээх чадвартай байх;
✅ Багаар ажиллах чадвартай, чин сэтгэлтэй байх;
✅ Англи хэлний ярианы дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
✅ Мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг бол давуу тал болно.
“ICT EXPO-2023” арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажилласнаар дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
✅Арга хэмжээ зохион байгуулах туршлага хуримтлуулах
✅Мэдээллийн технологийн салбарын компаниудын ажлын байрны саналтай танилцах, бүртгүүлэх, дадлага хийх
✅Багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэх, танилын хүрээгээ тэлэх
✅Мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх
✅Гарааны компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, харилцаа холбоогоо тэлэх
✅Өөрийгөө бусдад таниулах
✅ОУ-ын байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллах туршлага олж авах
Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй оюутан, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх холбоосоор зочлон, сайн дурын ажилтны анкетыг бөглөн 2023 оны 05 сарын 23-ны дотор илгээнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/yDEW4
✔️Дэлгэрэнгүй мэдээллийг expo@itpark.mn имэйл хаягаас авна уу
САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ICT EXPO 2023-ЫН БАГ, ХАМТ ОЛОНТОЙ НЭГДЭЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
  • 2023-05-15
  • Уншсан:1321

Салбарын байгууллагууд