ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ “ICT EXPO 2023” БОЛНО

ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ “ICT EXPO 2023” БОЛНО

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” “MINDGOLIA” уриатайгаар 6-р сарын 9,10,11-ний өдрүүдэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

fb_cover copy

Тус арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлэгч 100 гаруй байгууллагууд оролцохоос гадна олон улсын томоохон технологийн компаниуд ч оролцох юм. Тэд хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зэрэг олон талт үр ашигтай харилцааг бий болгох үүднээс уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин ICT EXPO-г зорин ирэх үзэгч олон, оюутан залуус, бизнес эрхлэгчид салбарын шилдгүүдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаас гадна ажлын байрны нээлттэй арга хэмжээнүүдэд оролцож технологийн энтертайнмент шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой. Мөн илтгэл хэлэлцүүлгүүдийг сонсож, технологийн мэдлэгийн цар хүрээгээ тэлэх гайхалтай боломжууд нээлттэй байх бөгөөд экспо гурван өдрийн турш  үргэлжлэх юм.

Арга хэмжээний  ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” хамтран ажиллаж байна.

Та бүхэн дараах сайтаар орон арга хэмжээний дэлгэрэнгүй  мэдээллийг авна уу.

https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl

 

 

 

  • 2023-05-23
  • Уншсан:1231

Салбарын байгууллагууд