МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШАЛГАЛТЫН ЗӨВЛӨЛ (ITPEC)-ИЙН АСУУЛТ БОЛОВСРУУЛАГЧДЫН ЭЭЛЖИЛТ УУЛЗАЛТ БОЛНО

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШАЛГАЛТЫН ЗӨВЛӨЛ (ITPEC)-ИЙН АСУУЛТ БОЛОВСРУУЛАГЧДЫН ЭЭЛЖИЛТ УУЛЗАЛТ БОЛНО

viber_image_2023-05-26_18-49-09-611

Азийн бүс нутагт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, шалгалтын системийг хөгжүүлэх ажлын чухал хэсэг болох Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын ээлжит уулзалт Монгол улсад 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс 2006 оноос эдүгээ хүртэл мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд шалгалтын цар хүрээг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар байна. Үүний үр дүнд 17 жилийн хугацаанд шалгалтад нийт 2,700 шалгуулагч хамруулснаас 435 буюу 16,1 хувь нь гэрчилгээ гардан авсан байна. Одоогийн байдлаар бид нийт 21 аймгаас 15 аймагт шалгалтын үйл ажиллагаа, ач хобогдлыг түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэгийн ур чадварыг түгээн дэлгэрүүлэхэд улам их анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

  • 2023-05-26
  • Уншсан:857

Салбарын байгууллагууд