Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын уулзалт болж байна

Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын уулзалт болж байна

Мэдээллийн технологийн инженерийн мэргэшлийн шалгалт (МТИШ)-ын азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн уулзалт энэ сарын 29-31-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдаж байна. Зөвлөл нь жилд 2 удаа гишүүн орнуудад хуралдаж цугларсан асуултуудыг хэлэлцэн засварлаж, МТИШ-д тэнцэх эсэхийг шийдвэрлэдэг. ITPEC нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 35 удаагийн QFM уулзалтыг гишүүн орнууддаа ээлжлэн жилд 2 удаа буюу 6, 12 саруудад зохион байгуулдаг бөгөөд COVID-19 цар тахлаас шалтгаалан сүүлийн 3 жил тус хурал онлайнаар болсон. Энэ удаагийн уулзалтаар 2023 оны намрын МТИШ-д орох асуултыг хэлэлцэх, сонгон шалгаруулах, үүрэг даалгавар авах зорилгын хүрээнд болж байна.

Монгол улсад тус уулзалтыг 2012, 2017 онуудад нийт 4 удаа зохион байгуулсан. Тус зөвлөл нь Япон, Тайланд, Мьянмар, Бангладеш, Филиппин, Вьетнам, Монгол гэсэн 7 орны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Б.Батцэцэг, МТҮП-ын Захирал Ж.Золзаяа нар оролцон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэн, мэдээллийн технологийн хүний нөөцийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархан, 3 өдрийн турш үргэлжлэх уулзалтад амжилт хүслээ.

МТҮП нь анх 2008 онд гишүүн орнуудын жишгээр Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд тус зөвлөлд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл ажиллаж байна.

 

viber_image_2023-05-29_13-26-25-988viber_image_2023-05-29_13-26-28-796viber_image_2023-05-29_13-26-29-750viber_image_2023-05-29_13-26-31-267viber_image_2023-05-29_13-26-32-226 viber_image_2023-05-29_13-26-25-073 viber_image_2023-05-29_13-26-34-060viber_image_2023-05-29_13-26-33-156viber_image_2023-05-29_13-26-26-977     viber_image_2023-05-29_13-26-27-857

  • 2023-05-29
  • Уншсан:943

Салбарын байгууллагууд