МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ “ICT EXPO-2023” -ЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ “ICT EXPO-2023” -ЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Уламжлал болгон зохион байгуулдаг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд 6-р сарын 09,10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Энэ жил уг экспо цар хүрээгээ тэлэн, олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд , “Mindgolia” уриа дор явагдах аж.

Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар  “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” хамтран ажиллаж байна. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллагууд нэгдэж, олон нийтийн оюуныг мялаан технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 

Энэ жилийн экспо байгальд ээлтэйгээрээ онцлог бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тараах материал, хэвлэмэл сурталчилгаа зэргийг ашиглалгүй дижитал самбар, мини аппликейшн, QR код зэргийг ашиглан бүхий л зүйлийг технологиор шийдвэрлэж цаасгүй экспо  болохоо  зарлаад байна. 

Мөн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжөөд 100 гаруй жил болж байгаа бөгөөд тус салбарын хөгжил, цар хүрээгээ тэлсээр энэ жилийн арга хэмжээнд Дижитал сайд, дэд сайдууд  хүрэлцэн ирж,  хамтын мэдэгдэл гаргаж, арга хэмжээний нээлтийг эхлүүлэх аж.  

toim hotolbor

Үүнээс гадна 6-р сарын 8-ны өдөр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм. 

Нийслэл Улаанбаатар хотын төвд, Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр, e-sport, cкүүтер уралдаан, “Cosplay” үзүүлбэр, ажлын байрын үзэсгэлэн, Стартап шоукэйс арга хэмжээ болохын зэрэгцээ олон нийтийг хамарсан технологийн энтертайнмент шоу болно. 

Мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байгаа энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломжийг бий болгож, цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид  дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг ”ICT EXPO-2023” бүрдүүлж байна. Иймд тус экспог зорин очиж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг уриалж байна. 

Дараах сайтаар орон арга хэмжээний дэлгэрэнгүй  мэдээллийг авна уу.

https://ictexpo.mn/?lang=en , https://www.facebook.com/ictexpomgl 

 

  • 2023-05-29
  • Уншсан:1723

Салбарын байгууллагууд