МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын 35 дахь удаагийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын 35 дахь удаагийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн Асуулт боловсруулагчдын 35 дахь удаагийн уулзалт 2023 оны 05 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтад 7 орны нийт 21 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол улсаас МУИС-ХШУИС-ийн ахлах багш Б.Батням, Дэд профессор Б.Сувдаа, ахлах багш, доктор Х.Золзаяа, доктор Б.Магсаржав, ШУТИС-МХТС Ахисан түвшний сургуулийн салбарын эрхлэгч Дэд профессор, доктор Ч.Мөнхнасан, мэдээллийн технологийн
салбарын багш Д.Золбоо, ШУТИС-ийн Дархан салбарын ахлах багш Д.Сарантуяа, Эклэтик ХХК-ийн инженер С.Энхболд нар Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцлоо.
Уулзалтаар 2023 оны 10 дугаар сард зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтын асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгаруулсан бөгөөд
Монгол улс боловсруулсан асуултын чанараараа гишүүн орнуудын дунд 2 дугаар байрт шалгарсан байна.
Дараагийн ээлжит уулзалт 2023 оны 11 сарын 29-өөс 12 сарын 1-ний хооронд Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдана.

1 2

 

  • 2023-05-31
  • Уншсан:1438

Салбарын байгууллагууд