ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

“И-Монгол академи” УТҮГ нь зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион багйуулдаг бөгөөд энэ удаад Мэдээлэл технологийн үндэсний парк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүртээмжтэй технологи” сургалтыг зохион байгуулав.
Зургаан долоо хоногийн нийт 72 цагийн онол, практик хосолсон сургалтад 4 иргэн хамрагдаж, дэлгэц унших программыг чөлөөтэй ашиглаж сурах, мэдээллийг таньж мэдэх, хэрэгцээт мэдээллээ олох, хэрэглэх, боловсруулах, хуваалцах, түгээх чадварт суралцлаа.
Тус сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын сургагч багш Г.Батдэлгэр удирдан чиглүүлж, зохион байгуулав. Тэрээр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны гишүүн бөгөөд хүртээмжтэй технологийн чиглэлээр мэргэшсэн багш юм.
1 2 3 4 5 6 7
  • 2023-06-22
  • Уншсан:927

Салбарын байгууллагууд