ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛНО

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛНО

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын 302 тоотод “Гарааны бизнесийн  экосистемийн оролцогч байгууллагуудын хамтарсан уулзалт”-г зохион байгуулах гэж байна.
Сэдэв: Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд шаардагдаж буй хамтын ажиллагаа, боломж, шийдлүүд
Оролцогч талууд:
• Гарааны бизнесийг бойжуулах үйл ажиллагаа явуулдаг инкубатор төв, технологи дамжуулах төв, хамтын оффис
• Гарааны бизнесийн хурдасгуур, сургалт явуулдаг байгууллагууд
• Гарааны бизнест хөрөнгө оруулдаг сан, хөрөнгө оруулалтын компани
• Гарааны бизнесийн хууль эрх зүйн орчин, бодлого хэрэгжүүлэгч байгууллага
• Салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага
• Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллага
viber_image_2023-07-03_15-15-10-903
  • Enkhjin
  • 2023-07-03
  • Уншсан:729

Салбарын байгууллагууд