ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Монголын гарааны бизнесийн экосистемийн оролцогч байгууллагуудын уулзалт МТҮП-д боллоо. Уулзалтад гарааны бизнесийг бойжуулах үйл ажиллагаа явуулдаг инкубатор төв, технологи дамжуулах төв, хамтын оффис, гарааны бизнесийн хурдасгуур, сургалт явуулдаг байгууллагууд, гарааны бизнест хөрөнгө оруулдаг сан, хөрөнгө оруулалтын компани, гарааны бизнесийн хууль эрх зүйн орчин, бодлого хэрэгжүүлэгч байгууллага, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Өнөөдрийн уулзалтаар Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа дундын үйл ажиллагаа болон, хамтран ажиллах боломж, шийдлүүдийн талаар оролцогч талууд нэгдсэн байр суурьтай болох, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх бүтэц бүрэлдэхүүн бий болгох зорилгын хүрээнд санал дэвшүүлэн солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн Монголын гарааны бизнесийн экосистемийн зураглал, цаашдын хөгжил, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжих үйл ажиллагааны талаар оролцогч байгууллагуудын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ.
1 11 16 17 19 20 21 22 23 24
  • Enkhjin
  • 2023-07-04
  • Уншсан:736

Салбарын байгууллагууд