MONJA ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР

MONJA ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР

361590188_142736752176911_1019974683306232200_n
MonJa хурдасгуур хөтөлбөр нь Монголын стартапуудын бизнес өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд оролцогч тус бүрт тохирсон сургалт зөвлөгөө, дэлхийн хэмжээний нийгэмлэг, стратегийн түншлэл зэрэг цогц дэмжлэгийг санал болгодог. Гурван сарын хугацаантай энэхүү хөтөлбөрөөр стартапууд асар их мэдлэг, туршлага хуримтлуулаад барахгүй 5000 ам.долларын буцалтгүй тусламж авах болно.
Exponential Zaisan Partners нь хамтрагч байгууллагууд болох Deloitte Touche Tohmatsu, Deloitte Tohmatsu Financial Advisory, Deloitte Tohmatsu Venture Support-той хамтран, ЖАЙКА, Монгол-Японы төв, Мобиком Корпорацийн санхүүжилттэйгээр энэ жилийн MonJa хурдасгуур хөтөлбөрийг зохион байгуулж буй билээ. Оролцогч стартапууд нь зөвхөн эдгээр компаниудын менторуудаас гадна дэлхийн өнцөг булан бүрийн нэр хүндтэй менторуудаас суралцах боломжтой юм.
Хөтөлбөрт оролцохыг хүсвэл та 7 сарын 21-с өмнө өргөдлөө доорх линкээр явуулаарай!
  • Enkhjin
  • 2023-07-17
  • Уншсан:604

Салбарын байгууллагууд