“ASPA Awards 2023” шагналд нэр дэвшихээр бол доорх мэдээлэлтэй танилцана уу

“ASPA Awards 2023” шагналд нэр дэвшихээр бол доорх мэдээлэлтэй танилцана уу

viber_image_2023-07-31_14-56-23-352

 

Азийн Шинжлэх Ухааны Паркийн Холбоо /Asian Science Park Association-/-ны 26 дахь удаагийн хурал энэ оны 11-р сарын 13-15-ны өдрүүдэд БНТУ-ын Истанбул хотод болох гэж байна. Тус хурлын үеэр “ASPA Awards 2023” шагнал гардуулах ёслол болох бөгөөд ASPA-н 24 гишүүн орнуудын нэр дэвшсэн байгууллагуудаас шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн салбарын хамгийн шилдэг, ирээдүйтэй байгууллагыг шалгаруулах юм. Манай улс тус холбооны гишүүн оронд мөн тооцогддог билээ.
“ASPA Awards 2023”-н сонгон шалгаруулалтын хуваарь:
1. Нэр дэвших: 07-р сарын 06-наас 08 дугаар сарын 10
2. Нэр дэвшигчдийн анхны үнэлгээ: 08-р сарын 16-наас 09-р сарын 15
3. Эхний үр дүнг зарлах: 09-р сарын 25-27
4. Эцсийн үнэлгээнд бэлтгэх хугацаа: 09-р сарын 28-аас 11-р сарын 03
5. Эцсийн үнэлгээ ба ASPA шагнал гардуулах ёслол: 2023 оны 11-р сарын 14 (Туркийн Истанбул хотод болох ASPA-н 26 дахь бага хурлын үеэр)
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Гарааны бизнес эрхлэгч байгууллага /Доорх бүх шаардлагыг хангасан байх/
– 3-6 жилийн хугацаанд МТҮП-ын инкубаторт бойжсон компани байх /2017 оны 06-р сараас 2020 оны 06-р сар хүртэлх хугацаанд/
– Томоохон компаниас хөрөнгө оруулалт татаагүй байх
– Мөн Spin-off компани биш байх
2. Growing company (Өсөн дэвжиж буй байгууллага) /Доорх шаардлагуудын 1-ээс илүүг хангасан байх/
– Шинжлэх Ухааны Паркын дэмжлэгтэйгээр байгуулагдаад 6-15 жил болсон ЖДҮ /2008 оны 06-р сараас 2017 оны 05-р сар хүртэлх хугацаанд/
– 3 жилийн дотор МТҮП-ын инкубаторын хөтөлбөрийг төгссөн байх
– 3 жилийн дотор хувьцаат компани болсон байх
Шалгаруулалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
– Дараах холбоосоор орж бүртгэлийн анкетыг татаж авч бөглөнө үү. / https://docs.google.com/…/1O4-l2IyxdUP…/edit /
– Бүрэн гүйцэт бөглөсөн анкетыг шаардлагатай бичиг баримтын хамт хавсарган purevsuren@itpark.mn цахим хаяг руу илгээх
– Шаардлагатай бүх бичиг баримтыг англи хэлээр бичиж, бөглөхийг анхаарна уу.
Шагналын ангилал:
– Гран При шагнал -1
– Шилдэг байгууллага -3
Бүртгэл хаагдах хугацаа: 2023 оны 08-р сарын 10
Холбоо барих дугаар: 80809965
  • Enkhjin
  • 2023-07-31
  • Уншсан:552

Салбарын байгууллагууд