NIA-Н ТӨЛӨӨЛӨЛ МТҮП-ААР ЗОЧЛОВ

NIA-Н ТӨЛӨӨЛӨЛ МТҮП-ААР ЗОЧЛОВ

1 2 3 4 5 6 7 8

 

МХХТ-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим ур чадварыг сайжруулах, үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг (National Information Society Agency)-ын буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” (IAC)-ийг МТҮП-д байгуулсан.
Өнөөдөр IAC төвийн үйл ажиллагаатай танилцахаар NIA-н төлөөлөгч Yonggi Jung /Senior Manager/ МТҮП-аар зочиллоо. Тэрээр паркийн удирдлага, албан хаагчидтай уулзаж Цахим ур чадвар олгох төвийн болон паркийн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр IAC төвд бүх нийтийн дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ бүрийг амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлэн тус төвийн цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
  • Enkhjin
  • 2023-08-02
  • Уншсан:456

Салбарын байгууллагууд