ЯПОНЫ СТАРТ АП ЭКОСИСТЕМТЭЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС АЯЛАЛ

ЯПОНЫ СТАРТ АП ЭКОСИСТЕМТЭЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС АЯЛАЛ

ЯПОНЫ СТАРТ АП ЭКОСИСТЕМТЭЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС АЯЛАЛ
/Mongolian ICT& Digital Industry Mission to Japan powered by JICA/
ЖАЙКА, Deloitte, ЦХХХЯ болон МТҮП хамтран Токио болон Фүкүока хотуудад “Mongolian ICT& Digital Industry Mission to Japan” хөтөлбөрийг 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 1-ний хооронд зохион байгууллаа.
Хөтөлбөрийн эхний өдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн талаар илтгэл тавьж, монголын гарааны бизнес эрхлэгч 8 компанийн (1. AND Solutions Pte. Ltd. 2. Clinica 3. GerTech Inc. 4. Gerege Systems LLC 5. Nasha Tech LLC 6. High Payment Solutions LLC 7. Tapatrip PTE LTD 8. Powered LLC) төлөөллүүд Япон улсын технологийн салбартай танилцах аялалд гарч японы хөрөнгө оруулагч, компаниудад бизнесээ амжилттай танилцуулан хамтын ажиллагааны эхлэлээ тавилаа.
Энэ удаагийн бизнес аялал зохион байгуулалт сайтай, оролцогч байгууллагуудын хувьд шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах боломж арвин, компани болгонд тохирсон бизнес уулзалтуудыг томилон цаашид тэдгээр байгууллагуудтайгаа хамтарч ажиллах боломжийг олгож өгч байгаа нь бусад хурал, уулзалтуудаас онцлог боллоо гэж гарааны бизнес эрхлэгч компаниуд маань дүгнэж байна.
Бизнес аяллын үеэр Tokyo One-Stop Business Establishment Center (TOSBEC), Gotanda Valley, Sega Sammy, Shibuya City Office, Fukuoka Directive Council, LINE Fukuoka, Fukuoka City Hall / Fukuoka Growth Next зэрэг байгууллагуудаар зочлон, тус бүрийн үйл ажиллагаатай нь танилцав. Үүний зэрэгцээ МТҮП гарааны бизнес эрхэлж байгаа компаниудыг дэмжиж ажилладаг Gotanda Valley Association- тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талын МХХТ-ийн салбарын түншлэлийг хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр хамтран ажиллахаар болов.
Түүнчлэн Дэлхийн гарааны бизнес ба ажлын байр бий болгох үндэсний стратегийн тусгай бүсээр нэрлэгдсэн Фукуока хот дах Fukuoka Growth Next-тэй хамтарч ажиллах боломжтой боллоо. Фукуока хотод болсон Питч арга хэмжээний үеэр МТҮП-ын захирал Ж.Золзаяа Монголын старт ап экосистемийн талаар илтгэлийг Японы хөрөнгө оруулагч нарт танилцууллаа.
Олон боломж, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан үр дүнтэй бизнес аялал болж өндөрлөлөө. Олон улсын зах зээл рүү гарахад экосистемийн оролцогч талууд буюу төр хувийн хэвшил, их дээд сургууль, олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан аялал илүү үр дүнтэй байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Тиймээс цаашид БНХАУ, АНУ, Эстони, АНЭУ Дубай, Казастан гэх мэт улсууд руу төр хувийн хэвшил хамтран зохион байгуулж явахаар төлөвлөөд байна.
viber_image_2023-08-02_14-17-04-302 viber_image_2023-08-02_14-17-17-088 viber_image_2023-08-02_14-17-57-317 viber_image_2023-08-02_14-17-57-705
viber_image_2023-08-02_14-15-30-718 viber_image_2023-08-02_14-15-53-783
viber_image_2023-08-02_14-16-45-460 viber_image_2023-08-02_14-17-22-811 viber_image_2023-08-02_14-17-56-096
  • Enkhjin
  • 2023-08-07
  • Уншсан:612

Салбарын байгууллагууд