International Computer Driving License (ICDL) – Дэлхийн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ

International Computer Driving License (ICDL) – Дэлхийн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Дижитал хэрэгслийг ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн “Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт” (ICDL) 2023 оны 09 дүгээр сарын 6, 7-нд болох гэж байна.

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Мэдээлэл, технологийн үндэсний парк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтуудыг зохион байгуулдаг.

 

 

icdl-poster2_01 icdl-poster2_02 icdl-poster2_03 icdl-poster2_04

ICDL шалгалт нь олон улсын стандарт шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. Дэлхий даяар 20 мянга орчим шалгалтын төвтэй. Тус шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” гэсэн 3 түвшний нийт 26 модультай. Түвшин бүрд гэрчилгээ олгодог давуу талтай тул компьютерын хэрэглээний ур чадвараа тодорхойлохыг хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой.

Шалгалтад бүртгүүлэгч Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын цахим хуудаст хандан дээр дурдсан 3 түвшний 26 модулиас хэдэн ч модуль сонгон бүртгүүлж болно.

Шалгалтад бүртгүүлэх холбоос: ICDL-ийн шалгалтын төвд бүртгүүлэх (itpark.mn)

Нэг модулийн төлбөр 40 ам.доллар. Шалгалт дуусмагц шалгалтын дүн шууд гардаг. Хэрэв шалгалтад 75%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд таныг тэнцсэн гэж тооцож, ICDL ASIA-ийн олон улсад хүчин төгөлдөр бүхий гэрчилгээ олгох юм. Бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 02 хүртэл үргэлжилнэ. Цөөн суудал үлдсэн тул амжиж бүртгүүлээрэй.

 

  • Enkhjin
  • 2023-08-29
  • Уншсан:1642

Салбарын байгууллагууд