МТҮП болон MOSA /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ/ нар үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

МТҮП болон MOSA /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ/ нар үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

hureetei _0008_Group 1 copy 14hureetei _0004_Group 1 copy 5
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас үндэсний программ хангамжийн их дэлгүүр болох “Mindgolia”-г МТҮП хариуцан ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Mindgolia” системийн хүрээнд МТҮП болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, санал солилцсоны үндсэн дээр тухайн системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгууллаа. Санамж бичигт МТҮП-ын захирал Ж.Золзаяа, МТҮП-ын ИТСХХ-ийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч А.Баттамир, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны Захирал С.Сүхбаяр нар талуудыг төлөөлж гарын үсэг зурлаа.
hureetei _0003_Group 1 copy 6hureetei _0000_Group 1 copy 9
Санамж бичгийн гол зорилго нь Үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн хөгжүүлэлтийг сайжруулж, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бий болгоход оршино. Үүний хүрээнд:
– Монгол улсад хөгжүүлсэн программ хангамжийн цахим каталог “Mindgolia систем” /www.mindgolia.mn/-ийг түшиглэн бий болгох, хөгжүүлэлтийг тогтмол сайжруулах;
– Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийг найдвартай программ хангамжаар хангах бололцоог бүрдүүлэх гэсэн ажлуудыг хийхээр зорилт тавин ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан явуулдаг GovTech цахим засгийн чуулганыг хамтран зохион байгуулахаар боллоо. Тус арга хэмжээний үеэр үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр болов.

hureetei _0006_Group 1 copy 3  hureetei _0002_Group 1 copy 7

#ITPark #мэдээлэлтехнологийнүндэснийпарк #хамтынажиллагаа #mindgolia #MOU

  • Enkhjin
  • 2023-08-30
  • Уншсан:629

Салбарын байгууллагууд