Хятад улс Iphone-г бүр мөсөн хориглох уу?

Хятад улс Iphone-г бүр мөсөн хориглох уу?

БНХАУ засгийн газрын албан тушаалтнууддаа Iphone загварын гар утас хэрэглэхийг хориглосон тухай мэдээллийг The Wall Street Journal ойрын нэгэн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

viber_image_2023-09-07_17-01-19-755

CNN Хятад улсын гадаад харилцааны яам болон Apple компанитай холбоо тогтоосон боловч одоогийн байдлаар ямар ч хариу мэдэгдээгүй байна. Хятадын засгийн газрын төв агентлагуудтай тогтмол харьцдаг эх сурвалжийн мэдээлснээр Хятадын эрх баригчид албан ёсны бодлого, журам байхгүй ч Iphone утаснаас татгалзах бичигдээгүй дүрмийг хэдэн сарын турш дагаж мөрдсөн гэв.

Хятадын Huawei болон ZTE компаниуд АНУ-ын хязгаарлалтад удаан хугацаагаар өртсөөр ирсэн. Тус хориг нь дээрх үйл явдлын хариу арга хэмжээ байж болох юм. Энэ нь Apple болон Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын томоохон брэндүүдэд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж CNN-ээс мэдээлэв.

Эх сурвалж: https://edition.cnn.com/…/china-government…/index.html

 

  • Enkhjin
  • 2023-09-07
  • Уншсан:558

Салбарын байгууллагууд