СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын нийт ажилчид болон инкубатор компаниудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажилчид албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилготой уламжлалт спортын арга хэмжээг 9 дүгээр сарын 15, 16-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
zssn_0003_DSC_6378 zssn_0014_DSC_6253 zssn_0015_DSC_6240 zssn_0022_DSC_5923 zssn_0036_DSC_5654 zssn_0038_DSC_5648  zssn_0061_DSC_5467 zssn_0064_DSC_5404zssn_0042_DSC_5633zssn_0030_DSC_5782
Спорт арга хэмжээнд МТҮП-д бойжиж буй Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 инкубатор компани болон МТҮП-н нийт ажилтан албан хаагчид нийлсэн 90 тамирчин спортын 4 төрлөөр (Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис) оролцож ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдлөө.
Тэмцээнд:
-“Сагсан бөмбөг”-ийн төрөлд Б.Лхагвасүрэн ахлагчтай 4-р баг тэргүүн байр, П.Наранцэцэг ахлагчтай 7-р баг дэд байр, Э.Баянболд ахлагчтай 1-р баг гуравдугаар байр тус тус эзлэв.
-“Гар бөмбөг”-ийн төрөлд Б.Лхагвасүрэн ахлагчтай 4-р баг тэргүүн байр, О.Пүрэвсүрэн ахлагчтай 8-р баг дэд байр, Ж.Золзаяа ахлагчтай 3-р баг гуравдугаар байранд тус тус шалгарав.
-“Шатар”-ийн төрөлд 7-р багийн тамирчин Цолмон тэргүүн байр,
-“Ширээний теннис”-ийн төрөлд 4-р багийн тамирчин Э.Ананд тэргүүн байр эзэлж нийлбэр дүнгээр Шилжин явах цомыг Б.Лхагвасүрэн ахлагчтай 4-р баг гардан авлаа.
Тэмцээнд оролцсон МТҮП, инкубатор компаниудын хамт олонд цаашдын ажил хөдөлмөр, урлаг спортод нь өндөр амжилт хүсье.

 

  • Enkhjin
  • 2023-09-18
  • Уншсан:441

Салбарын байгууллагууд