“МИНИЙ АНХНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” WORKSHOP АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“МИНИЙ АНХНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” WORKSHOP АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас хэрэгжүүлж байгаа “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Завхан аймагт хэлэлцүүлэг, арга хэмжээ, сургалт, үзэсгэлэнг 2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park,Space Academy Mongolia, Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран “Миний анхны инженерчлэл” workshop-г хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
“Миний анхны инженерчлэл” workshop-оос сурсан мэдсэн мэдлэг, ур чадвараараа бусдыгаа манлайлж, шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа. ЕБС-ийн нийт 40 сурагч оролцсноос дараах сурагчид шагналт байр эзэллээ.
4-5-р анги:
– I байр- У.Учрал /Дэвшил сургууль/
-У.Анужин /Дэвшил сургууль/
-II байр- М.Наранзун /Дэвшил сургууль/
-Б.Мягмаржаргал /Дэвшил сургууль/
-III байр- Д.Сэмбэрүүзаяа /1-р сургууль/
– Б.Эмүүжин /1-р сургууль/
6-р анги:
– I байр -С.Сүлдбаатар /1-р сургууль/
-Бүрэнтөгс /Дэвшил сургууль/
-II байр- Б.Цэцэнбилэг /1-р сургууль/
– А.Даваасамбуу /1-р сургууль/
-III байр- Н.Мөнх-Ирээдүй /Дэвшил сургууль/
– Н.Баасандалай /Дэвшил сургууль/
Эхний хоёр байранд шалгарсан сурагчдыг Space Academy Mongolia-д 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа.
Хамтран болон дэмжин зохион байгуулсан байгууллагууддаа мөн Workshop-н үеэр хичээл заасан – Space Academy Mongolia-н судлаач багш Н.Чанцалдулам, туслах багш Б.Болорцогт, Завхан аймгийн Боловсролын төвийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн В.Ариунжаргал, Дүрслэх урлаг, технологийн мэргэжилтэн Ц.Мөнхсайхан нарт талархсанаа илэрхийлье. Мөн сургалтад хамрагдсан нийт сурагчдадаа цаашдынх нь хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.
viber_image_2023-09-29_20-30-05-235 viber_image_2023-09-29_20-30-06-102 zssn_0001_Layer 1 copy 4 zssn_0002_Layer 1 copy 3 zssn_0003_Layer 1 copy 2
  • Enkhjin
  • 2023-10-02
  • Уншсан:1138

Салбарын байгууллагууд