БУЛГАН АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР БОЛЛОО

БУЛГАН АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР БОЛЛОО

“Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохион байгуулж байна.
Өнөөдөр Булган аймагт танилцуулах семинарыг амжилттай зохион байгууллаа. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ семинарыг нээж үг хэллээ. Энэ удаагийн семинарт Булган аймгийн засаг захиргааны 23 байгууллагын 81 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Хөтөлбөрийн дагуу япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаг, Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр, МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг “Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Б.Батням “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө” сэдвүүдээр тус тус илтгэлээ.
МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрд шаардагдах чадварын түвшнийг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх бодит шалгуурыг тогтоох улмаар сайн инженерүүдийн нийгэм дэх байр суурийг дээшлүүлэх зорилготой шалгалт юм.
1 5 11 13 15 18 20 26
  • Enkhjin
  • 2023-10-05
  • Уншсан:829

Салбарын байгууллагууд