БУЛГАН АЙМАГТ “МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

БУЛГАН АЙМАГТ “МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05-ны хооронд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн болон МТИШ-ын танилцуулах семинарыг зохион байгуулж байгаа билээ.
Булган аймагт зохион байгуулсан хакатон тэмцээн ажмилттай болж өндөрлөлөө. Хакатон тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Булган аймгийн Засаг даргын тамгын газарт болон Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт талархал илэрхийлье.
Хакатон тэмцээнд ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 22 сурагч хамрагдав. Сурагчид веб программчлалын анхан болон дунд шатны мэдлэгтэй болж, сурсан мэдсэнээрээ багт хуваагдан өрсөлдлөө. Дараах багууд шагналт байранд орлоо.
1-р байр /1-р баг/
М.Батдаян
У.Саруулбилиг
Б.Энхмандах
2-р байр /7-р баг/
Н.Анх-Эрдэнэ
Г.Мөнхжин
У.Ичинхорлоо
3-р байр /2-р баг/
Б.Мөнхбилгүүн
Ё.Цэрэнлхам
Ж.Хүсэл-Эрдэнэ
Байр эзэлсэн багууд МТҮП-аас зохион байгуулдаг сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнагдлаа. Та бүхэндээ баяр хүргэе. Мөн нийт оролцсон сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
3 10 11 18 19 20 22 24 28 33
  • Enkhjin
  • 2023-10-05
  • Уншсан:1133

Салбарын байгууллагууд