МТИШ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАРЫГ ЯПОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ (IPA)-ЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МТИШ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАРЫГ ЯПОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ (IPA)-ЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) танилцуулах семинарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 05 хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад амжилттай зохион байгууллаа.
Семинарт Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-ын Дижитал хүний нөөцийн төвийн менежер Шигэрү Цүчияа, Хироки Огава нар “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга” сэдвээр илтгэл тавьж, семинарт оролцогчдод мэдээлэл өглөө. МТҮП-ын захирал Ж.Золзаяа IPA-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт болсон семинарт нийт 380 гаруй хүнийг хамрууллаа. Семинарын үеэр Булган аймагт МТИШ-ыг туршилтаар зохион байгуулж 8 хүн хамрагдав. Арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж, туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын ЗДТГ, Монгол улсын их сургуулийн мэдээллийн технологи, электроникийн сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
1 2 3 5
  • Enkhjin
  • 2023-10-12
  • Уншсан:2421

Салбарын байгууллагууд