АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКУУДЫГ ТОРГОНЫ ЗАМЫН ЗАГВАРААР ХОЛБОХ НЬ

АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКУУДЫГ ТОРГОНЫ ЗАМЫН ЗАГВАРААР ХОЛБОХ НЬ

Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо (ASPA)-ны 26 дахь уулзалт Турк улсын Истанбул хотод 2023 оны 11 дүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил “АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКУУДЫГ ТОРГОНЫ ЗАМЫН ЗАГВАРААР ХОЛБОХ НЬ” сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтад ASPA-ийн гишүүд, дотоод гадаадын шинжлэх ухааны цогцолбор судалгааны хүрээлэнгүүд, компаниуд, их дээд сургууль, шинжлэх ухаан, технологитой холбоотой боловсролын хүрээлэнгүүд зэрэг 300 орчим оролцогч оролцоно.
Уулзалт нь Шинжлэх ухааныг бүхийл салбарт түгээн дэлгэрүүлэхэд аж үйлдвэр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шинийг санаачлагч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг нэгтгэж, эдийн засгийн зөвшилцлийг бий болгох, харилцан туршлага, мэдлэг солилцох зорилготой.
Тус арга хэмжээ нь 2024 онд Монгол улсад болох бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллана. Иймд арга хэмжээг хамтран зохион байгуулах, үйл ажиллагаагаа олон улсад танилцуулах сонирхолтой хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй.
viber_image_2023-10-11_14-15-12-854
  • Enkhjin
  • 2023-10-12
  • Уншсан:2579

Салбарын байгууллагууд