ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ШАЛГАЛТАА ӨГЧ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МЭРГЭЖИЛТЭН БОЛОХ БОЛОМЖОО АВААРАЙ

ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ШАЛГАЛТАА ӨГЧ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МЭРГЭЖИЛТЭН БОЛОХ БОЛОМЖОО АВААРАЙ

International Computer Driving License (ICDL) – Дэлхийн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ
Дижитал хэрэгслийг ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн “Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт” (ICDL) 2023 оны 11 дүгээр сарын 29, 30-нд болох гэж байна.
398218654_668151528836888_8122198013335061033_n 398234852_668151558836885_7615313638185794798_n 398287940_668151555503552_1500807349043418919_n 397397714_668151545503553_5110038230441800962_n
ICDL шалгалт нь олон улсын стандарт шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. Дэлхий даяар 20 мянга орчим шалгалтын төвтэй. Тус шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” гэсэн 3 түвшний нийт 26 модультай. Түвшин бүрд гэрчилгээ олгодог давуу талтай тул компьютерын хэрэглээний ур чадвараа тодорхойлохыг хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой.
Шалгалтад бүртгүүлэгч Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын цахим хуудаст хандан дээр дурдсан 3 түвшний 26 модулиас хэдэн ч модуль сонгон бүртгүүлж болно.
Шалгалтад бүртгүүлэх холбоос: http://icdl.itpark.mn/web/index.php/user/create
Нэг модулийн төлбөр 40$ Шалгалт дуусмагц шалгалтын дүн шууд гардаг. Хэрэв шалгалтад 75%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд таныг тэнцсэн гэж тооцож, ICDL ASIA-ийн олон улсад хүчин төгөлдөр бүхий гэрчилгээ олгох юм.
Бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Цөөн суудал үлдсэн тул амжиж бүртгүүлээрэй.
  • Enkhjin
  • 2023-11-24
  • Уншсан:450

Салбарын байгууллагууд