36 ДАХЬ УДААГИЙН МТИШ-ЫН ДҮН ГАРЛАА

36 ДАХЬ УДААГИЙН МТИШ-ЫН ДҮН ГАРЛАА

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-тэй хамтран 36 дахь удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан билээ.
Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИСШ) гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын менежерүүд, инженер, техникийн ажилтнууд, их, дээд сургуулийн оюутан, сурагчид, ОУ-ын шалгуулагчдаас бүрдсэн 103 оролцогч бүртгүүлснээс МТПШ-д 55 шалгуулагч, МТИСШ-д 38 шалгуулагч, МТИАТШ-д 3 шалгуулагч тус тус оролцов.
viber_image_2023-11-17_09-05-22-410
Энэ жилийн шалгалтын онцлог нь нийт шалгуулагчдын 10 буюу 9,6 хувь дунд сургуулийн сурагч, 3,1 хувь нь ОУ-ын шалгуулагч байсан бөгөөд үүнээс нийт дүнгээр 20,8 хувь нь амжилт үзүүлэн тэнцсэнд байлаа. Шалгалтын дүнгээр МТПШ-д 14 шалгуулагч буюу 25,5%, МТИСШ-д 5 шалгуулагч буюу 13,2%, МТИАТШ-д 1 шалгуулагч буюу 33,3% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.
👇Шалгалтад тэнцэгсдийн нэрсийг QR код уншуулан харна уу.
  • Enkhjin
  • 2023-11-25
  • Уншсан:805

Салбарын байгууллагууд