МТҮП “ABILITY EXPO 2023”-Д ОРОЛЦЛОО

МТҮП “ABILITY EXPO 2023”-Д ОРОЛЦЛОО

Төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн үзэсгэлэн болох “Ability Expo 2023” -д Мэдээлэл, технологийн үндэсний парк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцлоо.
Тус үзэсгэлэн, арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эерэгээр сурталчлан таниулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой.
Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн оролцогчид Мэдээлэл, технологийн үндэсний паркын “Цахим ур, чадвар олгох төв”-өөрөө дамжуулан зохион байгуулж буй хараагүй бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтыг маш их сонирхож байв.
404658156_681265010858873_2979628734302817793_n 405123176_681264890858885_5865894798876046589_n 405136684_681264880858886_2036437331807344959_n 405154172_681264910858883_7665974296650887841_n 405170086_681265034192204_3951282472553827364_n
Мөн “БЭРХШЭЭЛ БҮХЭН БОЛОМЖ” яръя уриан дор үндсэн 4 зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Хэлэлцүүлэг:
– Хөдөлмөр эрхлэлт
– Эрүүл мэнд
– Технологи
– Боловсрол сэдвүүдийн хүрээнд боллоо.
  • Enkhjin
  • 2023-11-28
  • Уншсан:846

Салбарын байгууллагууд