“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д IT PARK НЭГДЭЖ БАЙНА

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д IT PARK НЭГДЭЖ БАЙНА

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт сууриласан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
viber_image_2023-11-30_10-08-05-954
Тус аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг олон нийтэд уриалж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг билээ.
Энэ жил олон улсад “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриан дор аяныг өрнүүлж байна. Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатай 16 хоногийн аяныг орон даяар өрнүүлж эхлээд байна.
  • Enkhjin
  • 2023-12-01
  • Уншсан:987

Салбарын байгууллагууд