“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ИНКУБАТОР”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ИНКУБАТОР”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

МТҮП нь “Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” хөтөлбөрийг 2013 онд анх зарлаж байсан. Хоёр дахь удаагаа зарлаад буй тус шалгаруулалтад оролцох хүсэлтэй бүртгүүлэгчид олон байгаа учир технологид суурилсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ боломж олгон сонгон шалгаруулалтын хугацааг долоо хоногоор сунгалаа.
Элсэлтийн материал хүлээн авах хугацаа:
2024 оны 02 дугаар сарын 21-28-ний өдрийг дуустал ажлын цагаар (08:30-17:30) Мэдээлэл, технологийн үндэсний паркын 222 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгон шалгаруулалт:
2024 оны 02 сарын 29-нд Мэдээлэл, технологийн үндэсний паркын Цахим ур чадвар олгох төвийн 104 тоот /IAC/ өрөөнд болно.
Инкубаторын элсэлтэд бүртгүүлэх компани, иргэд http://incubator.itpark.mn/admission/apply цахимаар бүртгүүлнэ үү!
Холбоо барих дугаар: 8884-0028
1 2 3 4
  • Enkhjin
  • 2024-02-23
  • Уншсан:207

Салбарын байгууллагууд