“ЦЭЛМЭГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ”-Н СУРАГЧИД IT PARK-Н ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“ЦЭЛМЭГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ”-Н СУРАГЧИД IT PARK-Н ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Цэлмэг Технологийн Бүрэн Дунд Сургууль”-н /Tselmeg Tech School/ ахлах ангийн сурагчид сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцлаа.Сурагчдад зориулан МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн Венч брокер С.Номин байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав. Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөөтэй товч танилцсанаас гадна сурагчид өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авлаа .
Сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
141516 8 9 1
  • Enkhjin
  • 2024-02-23
  • Уншсан:232

Салбарын байгууллагууд