МОНГОЛ ДАХЬ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

МОНГОЛ ДАХЬ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Монгол дахь харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хүрээнд ажлын хэсгийн ээлжит 4-р уулзалтыг МТҮП-д дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар ЦХХХ-ны сайдын зөвлөх С.Тэнгис мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж, ЦХХХ-ны сайд Н.Учрал МУ-ын мэдээллийн технологийн салбарын 30-аад компанийн 50 гаруй төлөөллийн хамт АНУ-ын Сан Франциско хотын цахиурын хөндийд байрладаг Silkroad Innovation Hub болон бусад технологийн томоохон компаниудаар зочилж, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотой мэдээллийг МТҮП-ын захирал Ж.Золзаяа танилцууллаа. Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнээс хувийн хэвшлийн “Powered” LLC-ийн төлөөлөл хамтын ажиллагааны хүрээнд цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг уулзалтын үеэр танилцуулав.

ЖАЙКА-н судалгааны багаас Масаюуки Саката МУ-ын мэдээлэл технологийн салбарын олон улс дахь тэлэлтийн бодлогын талаар хувийн хэвшлээс авсан судалгааны үр дүнг мэдээлэв. Мөн нийт оролцогчид хэрхэн японы болоод олон улсын зах зээлд бизнесүүдээ гаргах талаар хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна өнгөрсөн онд JICA 国際協力機構, Deloitte, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park хамтран зохион байгуулсан японы стартап экосистемтэй танилцах аялал “JAPAN MISSION BUSSINESS MATCH” арга хэмжээг дахин зохион байгуулах талаар хэлэлцлээ.

#ITPark #мэдээлэлтехнологийнүндэснийпарк #ЦХХХЯ #JICA #business #startupecosystem #Mongolia #Japan

  • Enkhjin
  • 2024-05-04
  • Уншсан:73

Салбарын байгууллагууд