БУЛГАН АЙМАГТ “МИНИЙ АНХНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” WORKSHOP АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

БУЛГАН АЙМАГТ “МИНИЙ АНХНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” WORKSHOP АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх Ухаан, Технологийн Сангаас хэрэгжүүлж байгаа “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Булган аймагт “Миний анхны инженерчлэл” workshop амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Space Academy Mongolia-с хамтран ЕБС-ийн бага ангийн сурагчдад “Шинжлэх ухааны суурь мэдлэг, амьдрал дээрх практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох” зорилготой тус workshop-г Булган аймгийн 1,2,3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагчдын дунд зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд хүүхэд бүхэн орчин үеийн сансрын технологиуд болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж авахаас гадна өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээлээ.

Нийт хамрагдсан сурагч, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

#ITPark #мэдээлэлтехнологийнүндэснийпарк #workshop #Булган #Минийанхныинженерчлэл

  • Enkhjin
  • 2024-05-07
  • Уншсан:123

Салбарын байгууллагууд