ПЛАГ ЭНД ПЛЭЙ ТЕК ТӨВИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ФИЛЛИП ВИНСЕНТ, ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ МЕНЕЖЕР ХАЯАТА ОКУБО НАР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКААР ЗОЧИЛЛОО

ПЛАГ ЭНД ПЛЭЙ ТЕК ТӨВИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ФИЛЛИП ВИНСЕНТ, ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ МЕНЕЖЕР ХАЯАТА ОКУБО НАР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКААР ЗОЧИЛЛОО

✅Энэ оны хоёрдугаар сард төр, хувийн хэвшлийн мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид АНУ-д хийсэн айлчлалаар Плаг энд Плэй Тек төвийн төв офист зочилж, захирал Saed Amidi-тай уулзалт хийн тус төвийн үйл ажиллагаатай танилцсан.

✅Плаг энд Плэй Тек компани нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын гол оролцогчид болох гарааны бизнесүүд, корпорацууд, хөрөнгө оруулалтын сангууд, их сургуулиуд, төрийн байгууллагуудыг холбож, технологийн дэвшил гаргахад чиглэсэн хурдасгуур хөтөлбөрүүд, корпорацын инновацын үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг явуулдаг үндэстэн дамнасан корпорацуудыг бойжуулдаг компани юм.

✅2024 оны 05-р сарын 09-ний өдөр уг компанийн зүүн ази, номхон далайн бүс хариуцсан захирал Филлип Винсент, хөтөлбөрийн ахлах менежер Хаяата Окубо нар Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП)-аар зочилж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, боломжуудын талаар харилцан ярилцав.

Уулзалтын дараагийн хэсэгт, хүндэт зочид МТҮП -ийн инкубаторын стартапууд болон Стартап Монгол Челленж – 2024 тэмцээний 2-р шатанд тэнцсэн 20 багийн төлөөлөлтэй уулзаж, Плаг энд Плэй компанийн тухай товч танилцуулга хийж “Япон улсын зах зээл дэх гарааны бизнесүүдийн боломж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалт татах боломж, эрсдэл” сэдвээр илтгэл тавьж, гадаад зах зээлд гарах талаар оролцогч нартай харилцан ярилцаж, сонирхсон асуултуудад хариулав. Ноён Винсент; Японы гарааны бизнесийн экосистемийн өвөрмөц онцлог, тулгарч буй сорилтууд, өсөлтийн боломжуудын талаар чухал ойлголтуудыг хуваалцсан бөгөөд зах зээлийн хэрэгцээг ойлгож, эрсдэлийг нарийн зохицуулах нь шинэ хөрөнгө оруулалтын боломжийг үр дүнтэй ашиглахад хэрхэн чухал болохыг онцлов. Түүний илтгэл нь гарааны бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд нэвтрэх, урт хугацааны амжилтын стратеги боловсруулахад шинэ мэдлэг нэмлээ.

✅Дэлхий даяар хиймэл Оюун ухаан, Блокчэйн, Төхөөрөмжийн (юмсын) интернэт зэрэг технологиудын нэгдлээс үүссэн үсрэнгүй хөгжил, үүнд суурилан олон тэрбум ухаалаг төхөөрөмжүүд нэгтгэн холбогдож байгаа нь нийт хүн төрөлхтний ажиллах, харилцах, шийдвэр гаргах арга барилд урьд өмнө байгаагүй шинэчлэлийг авчирч, бүхий л салбарт шинэ боломж мөн сорилтуудыг бий болгож байна. Энэ цаг үед энэ уулзалт болсон нь Монгол улсаас дэлхийн тавцанд гарах Юникорн компанийг төрүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавьсан өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо.

***

PHILLIP VINCENT, MANAGING PARTNER, APAC, JAPAN CEO, AND HAYATA OKUBO, SENIOR PROGRAM MANAGER, DEEPTECH, VISIT MONGOLIA’S NATIONAL INFORMATION TECHNOLOGY PARK

✅In February this year, representatives from Mongolia’s public and private IT sectors visited the Plug and Play Tech Center’s head office in the United States and met with CEO Saed Amidi to learn about the center’s activities. Plug and Play Tech Center is a global innovation platform providing accelerator programs, corporate innovation services, and investments that connect key players in IT and telecommunications: startups, corporations, investment funds, universities, and government agencies.

✅On May 9, 2024, Phillip Vincent, Director of Plug and Play for East Asia, and Hayata Okubo, Senior Program Manager, visited the National Information Technology Park (NITP). They exchanged views on the activities of the two organizations and discussed future collaboration opportunities.

✅In the subsequent session, the visitors met representatives of MTUP’s incubator startups and 20 teams that advanced to the first round of the Startup Challenge Mongolia 2024. Phillip Vincent participated as a keynote speaker, presenting on the “Needs, Investment Opportunities, and Risks of Japanese Startups.” He provided valuable insights into the unique challenges and growth potential within Japan’s startup ecosystem, highlighting the importance of understanding market needs and managing risks to leverage emerging investment opportunities effectively. His address guided entrepreneurs in shaping strategies for market entry and long-term success.

✅The rapid convergence of technologies such as artificial intelligence, blockchain, and the Internet of Things has connected billions of smart devices, transforming how people work, communicate, and make decisions. This meeting comes at a crucial time, fostering unprecedented innovation and paving the way for a Mongolian unicorn company to emerge on the global stage, laying the foundation for future collaboration.

#PlugAndPlay #ITParkMongolia #SustainableStartups #TechInnovation #StartupChallenge #GlobalTech #AcceleratorPrograms #CorporateInnovation #TechCollaboration

  • Enkhjin
  • 2024-05-11
  • Уншсан:524

Салбарын байгууллагууд