МТҮП Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

МТҮП Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа сурталчилан, хэрэгжүүлэх ажлын хүрээнд МТҮП-ын ерөнхий захирал Б.Мягмарнаран болон Стратеги бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ц.Эрдэнэлхам нар 2014 оны 6-р сарын 25-нд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт айлчилан аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатартай уулзлаа.

Уулзалтын үр дүнд орон нутаг дахь МТ-ийн компанийг сурган, дадлагжуулж ажлын гараанд бэлтгэж өгөх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарт хамруулах, аялал жуулчлалын чиглэлээр цахим мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэн цаашид Хөвсгөл аймгийг ухаалаг хот болоход идэвхитэй хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

huvsgul

 

  • 2014-12-26
  • Уншсан:3246

Салбарын байгууллагууд