БНСУ-ын мэдээллийн технологийн сайн дурын ажилчид МТҮП-д ажиллахаар ирлээ.

БНСУ-ын мэдээллийн технологийн сайн дурын ажилчид МТҮП-д ажиллахаар ирлээ.

2011 оноос хойш Мэдээллийн технологийн үндэсний парк, БНСУ-ын Мэдээллийн  нийгмийн үндэсний агентлагтай (NIA) хамтран ажиллаж,мэдээллийн технологийн сайн дурын багийг өөрийн орондхүлээн авч ажиллуулж байгаа билээ. БНСУ-ын Засгийн газар “Солонгос – Дэлхий дахины найз” нэртэйгээр сайн дурын ажилчдын багийг хөгжиж байгаа орнуудад илгээдэг уламжлалтай. Солонгосын мэдээллийн технологийн сайн дурын ажилчид (KIV) нь мэдээллийн технологийн хэрэглээг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой коллежийн оюутан, профессоруудын багаас бүрддэг. Тэдгээр залуу мэргэжилтнүүд нь мэргэшиж буй чиглэлээрээ холбогдох байгууллагуудад ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, уламжлалт ёс заншил, соёлоо сурталчлан таниулах зэргээр хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болно.

Энэ удаагийн сайн дурын ажилчдын баг 2014 оны 7 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 22-нд бидэнтэй хамтран Эмбэддэд системийн лаборатори болон Компьютер вишний лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах төсөл дээр ажиллах юм.  Энэхүү ажлыг дэмжин ажилласан ITU, NIA байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

KIV 7th July

KIV

  • 2014-07-07
  • Уншсан:5205

Салбарын байгууллагууд