ЭМЯ-ны МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдаж дууслаа.

ЭМЯ-ны МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулагдаж дууслаа.

МТҮП-аас ЭМЯ болон Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулж “Windows server-Active directory” сэдэвт сургалтыг 2014 оны 6 сарын 30-аас 2014 оны 7 сарын 9 хүртэл  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд хот болон хөдөө орон нутгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн  нийт 76 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Тус сургалт нь  Эрүүл мэндийн байгууллагуудад компьютерийн дотоод сүлжээний хяналтын тогтолцоог нэвтрүүлэх замаар мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан болно.

Харилцах ажилтан: С.Алтанцэцэг /Сургалт хариуцсан мэргэжилтэн/

Утас: +976-11-327322, 99107647

Цахим шуудан: altantsetseg@itpark.mn

Fotor0717171744

  • itpark
  • 2014-07-17
  • Уншсан:4992

Салбарын байгууллагууд