МТҮП-д “BGP WORKSHOP FOR ISP/IXP ” сургалт зохион байгуулагдаж байна.

МТҮП-д “BGP WORKSHOP FOR ISP/IXP ” сургалт зохион байгуулагдаж байна.

        Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олон улсын NSRC (Network Startup Resource Center), Швед улсын интернэт харилцан холболтын Nethod байгууллагуудтай хамтран интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад интернэтийн харилцан холболтын BGP протоколын талаар сургалт явуулж байна.
Энэхүү сургалт нь дотоодын интернэт харилцан холболтын байгууламжийн үйл ажиллагааг сайжруулан, үйлчилгээ үзүүлэгч компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг болох ач холбогдолтой юм.
Сургалтанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдээс гадна үүрэн холбооны операторуудын инженерүүд оролцож байна. Сургалт 7 сарын 28-31 өдрүүдэд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн Силикон хаус сургалтын төвд үргэлжилнэ.

Харилцах ажилтан: С.Алтанцэцэг /Сургалт хариуцсан мэргэжилтэн/
Утас: +976-11-327322, 99107647
Цахим шуудан: altantsetseg@itpark.mn

Fotor0728172240

  • itpark
  • 2014-07-28
  • Уншсан:4382

Салбарын байгууллагууд