ITPEC-ийн гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

ITPEC-ийн гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Азийн бүс нутгийн МТ-ийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох санаачилгаар Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл ITPEC /Information Technology Professional Examination Council/ -ийг 2005 оны 11 дүгээр сард Филиппин, Тайланд, Вьетнам, Мьянмар, Малайз, Монгол, Бангладеш, Япон улсууд хамтран байгуулсан. Монгол улс 2005 оны 11 сард ITPEC-т ажиглагч гишүүнээр элсэн 2006 оны 4 сард албан ёсны гишүүн болсон.

Тус байгууллага нь Азийн орнуудад МТИШ-ыг нэвтрүүлэх, зохион байгуулахад хамтран ажиллах, шалгалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн технологийн хүний нөөцийн хүрээний олон улсын стратегийг дэмжих зорилготой.

ITPEC-ийн гишүүн орнууд жил бүрийн 9 сард удирдлагуудын уулзалтыг зохион байгууллагддаг бөгөөд энэ жил Бангладеш улсын нийслэл Дака хотноо 9 сарын 1,2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг уулзалтанд Монгол улсыг төлөөлж МТҮП-ын Стратеги, Бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг оролцож байгаа бөгөөд гишүүн орнууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Бангладеш улс энэхүү удирдлагуудын уулзалтанд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд Япон улсаас Бангладеш улсад суугаа элчин сайд хүрэлцэн ирж баяр хүргэлээ.

 

  • Сувд
  • 2014-09-01
  • Уншсан:5112

Салбарын байгууллагууд