“Startup Weekend Mongolia 10”

“Startup Weekend Mongolia 10”

Мэдээллийн технологийн үндэсний парк нь Стартап Монгол ТББ-аас зохион байгуулдаг Startup Weekend Mongolia олон улсын 10 дахь арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ  2014 оны 8-р сарын 29-31-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркын Компьютер вишн лабораторид 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Startup Weekend арга хэмжээ нь залуучуудад 54 цагийн дотор бизнес санаагаа гарган, багаа бүрдүүлж, хөрөнгө оруулалтаа аван, компаниа байгуулах боломжийг олгодог. Энэ нь монголчуудад Entrepreneurship гэдэг зүйлийг ойлгуулах, бизнес эрхлэхэд шаардлагатай анхны мэдэгдэхүүн, дадлага олгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 11 баг болж ажиллалаа.

Багууд:

  1. Bee Taxi
  2. Polygomy
  3. I Comics
  4. We Care Mate
  5. Charl
  6. SUW
  7. Hurdan KHuu
  8. Baby Box
  9. Mongolian Dog
  10. Eco Student Housing
  11. MySked

Багууд 54 цагийн дотор өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвараа ашиглан өрсөлдсөний эцэст 1 баг шалгаран гарсан. Гэвч Startup Weekend ялагдагч баг байдаггүй бөгөөд бүх багийн хийсэн ажил бодит бизнес болох боломжтойгоороо онцлогтой юм.

Оролцогчид хамтдаа өнгөрөөсөн 54 цагаа үр бүтээлтэй, нэг зорилгын төлөө тэмцэж, бүгд даалгавраа амжилттай биелүүлж байсныг үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчын хувьд онцлон дурьдмаар байна.

Startup Weekend Mongolia 10 үйл ажиллагаанд тэргүүлсэн багууд:

1-р байр “Charl” буюу чацарганы саванг ОУ-д гаргах /Японд экспортлох/

2-р байр-“Супер Амбаар буюу хөдөө орон нутгийн малчин айлуудад зориулсан зурагт, халуун, ус гээд бүх зүйлүүд байж болохоор  шийдсэн амбаар.

3-р байр Student House буюу Оюутан залууст зориулсан хямд бөгөөд чанартай орон сууц.

Стартап Монгол ТББ-ын танилцуулга:

Стартап Монгол ТББ нь 2011 онд гарааны бизнесүүдийг дэмжих, тэднийг өсөж, төлөвшихөд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан.

Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 100 гаруй оронд зохион байгуулагддаг Startup Weekend олон улсын арга хэмжээг  Монгол Улсад 10 удаа амжилттай зохион байгуулаад байна. Стартап Монгол ТББ нь Startup Weekend үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна“Гарааны бизнес” болон “Том боломж” гэсэн ТВ шоуг бэлтгэн хүргэх, бизнес санаачлагчид, хөрөнгө оруулагчид, бизнесийн зөвлөхүүдийн нэгдсэн сан болох Startup Digest, Гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх, өсгөн бойжуулах Techstars хөтөлбөр, Бизнес эрхлэх боловсролыг олгох NEXT гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

 

  • Ганцэцэг
  • 2014-09-03
  • Уншсан:4471

Салбарын байгууллагууд