Орхон аймгийн ЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Орхон аймгийн ЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь хөдөө орон нутагт МТ-ийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 9 сарын 11-ны өдөр Орхон аймгийн ЗДТГ, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн их сургуультай хамтран “Оюунлаг, чадварлаг ирээдүйг хамтдаа” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа.

Уг семинарт нийт 90 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн их сургуулийн багш, оюутнууд оролцож Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ын ач, холбогдол, шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл авлаа. Семинарт Японы мэдээллийн технологийг дэмжих агентлагийн ерөнхий менежер Тошинари Мияазава, МТҮП-ын Стратеги, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг, МУИС-ХШУИС-ийн багш Д.Энхзол, Технологийн их сургуулийн багш Ариунжаргал нар илтгэл тавьж оролцлоо.

Семинарын үеэр Орхон аймгийн ЗДТГ-тай Эрдэнэт хотыг ухаалаг хот болгох, салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, инкубаторын үйл ажиллагааг таниулах сургалт зохион байгуулах, туршлага нэвтрүүлэх, хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

pic1

  • Сувд
  • 2014-09-12
  • Уншсан:4862

Салбарын байгууллагууд