МТҮП-ын хамт олон сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхийг уриалж байна.

МТҮП-ын хамт олон сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхийг уриалж байна.

Мэдээллийн технологийн үндэсний паркын хамт олон МТ-ийн салбарын байгууллагууд болон төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоорөөрийн байгууллагтаа Амьдрал бэлэглэе”аяныг зохион байгуулж 2014 оны 9-р сарын 16ны өдөр сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэлээ.

ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь цусаа тогтмол бэлэглэдэг бол улсынхаа цусны хэрэгцээг хангана гэж үздэг. Манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувьтай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ мөн адил өссөөр байна.

Тиймээс ЦССҮТ цусны донорын тоог нэмэгдүүлэн 1,5 хувь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Цусаа бэлэглэж байгаа доноруудын 60 гаруй хувь нь оюутан залуус, 30 хувь нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсад, 10 хувь нь цэргийн албан хаагчид эзэлж, харин төрийн албан хаагчдын оролцоо сул байдаг. Иймээс Мэдээлийн технологийн үндэсний паркын хамт олон Амьдрал бэлэглэе”аянаараа дамжуулан МТ-ийн салбарын бусад байгууллагууд болон төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхийг уриалж байна.

12

  • Сувд
  • 2014-09-16
  • Уншсан:4858

Салбарын байгууллагууд