Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ.

Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ.

Мэдээлэл Холбооны Технологийн салбарын мэргэжилтнийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох сургалтыг жил бүр ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтаар Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ. Сургалтыг 2014 оны 11 сарын 03-аас 29-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалтанд салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессорууд, зөвлөх инженерүүдийг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ойрын жилүүдийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг.

Сургалт 2014 оны 11-р сарын 03-аас 29-ний хооронд явагдана.

Сургалтанд бүртгүүлэх:
Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын даргын 2013 оны 10-р сарын 09-ны 243 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл”-ийн дүрэм, журамд заасан шаардлага, болзолыг хангасан хүмүүсийг сургалтанд бүртгэнэ.
Жич:
1. Зөвлөх инженерийн зэрэг горилогчдод тавигдах шаардлагад Програм хангамж, Мэдээллийн системийн хүрээнийх бол “Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт”-ын гэрчилгээтэй байхыг шаарддаг бөгөөд тус шалгалтанд бэлтгэх сургалт болон шалгалтын бүртгэл МТ-ийн үндэсний парк дээр явагдаж байна.
2. Мэргэшсэн инженерийн зэрэг горилогчдод тавигдах шаардлагад Электрон техник, тоног төхөөрөмжүүдийн автоматжуулалт, Мэдээллийн системийн аюулгүй байдал, Програм хангамж, мэдээллийн системийн хүрээнийх бол “Мэдээллийн технологийн суурь түвшний шалгалт”-ын гэрчилгээтэй байхыг шаарддаг бөгөөд тус шалгалтын бүртгэл МТ-ийн үндэсний парк дээр явагдаж байна.

Бүртгэлийн хугацаа:

2014 оны 10 сарын 15-н хүртэл

ШУТИС, МХТС-ийн 204 тоот

Mail: ict.consultengineer@gmail.com

Утас: 7016-9333, 99192939

Дэлгэрэнгүй мэдэээллийг дараах линкээс авна уу.

http://www.consulteng.sict.edu.mn/Home/Plan/

  • Сувд
  • 2014-09-17
  • Уншсан:6749

Салбарын байгууллагууд