10-р сарын 4,5-нд Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын нээлттэй өдөрлөг болно.

10-р сарын 4,5-нд Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын нээлттэй өдөрлөг болно.

10685598_608232355970081_8082877323608330219_n

        Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх юм. 

Энэ үеэр тус салбарынхан иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал, мөнгөн дугаар, хүрэл дугаар, WIFI route зэрэг олон төрлийн бэлгийг үзэгчиддээ задлах аж.

Тухайлбал, Монголын цахилгаан холбоо компани гэхэд суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100% хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм. Мөн өдөрлөгт ирж шинэ хэрэглэгч болсон хүн бүрт гарын бэлэгтэй урамшуулал олгох юм байна.

 

  • Ганцэцэг
  • 2014-10-01
  • Уншсан:4298

Салбарын байгууллагууд