Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Мэдээллийн технологийн үндэсний паркын Компьютер вишн лабораторид Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслийн хүрээнд хувь хүн болон, аж ахуй нэгж байгууллагын өгөгдлийг боловсруулах, бүртгэх, ашиглах, хадгалах, дамжуулах, шилжүүлэх зэргээр мэдээллийн эргэлтэд оруулах процесстой холбоотойгоор үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.
Дэлхийн улс орнуудын хувьд Өгөгдөл хамгаалах тухай хуулийг өндөр түвшинд авч хэрэгжүүлдэг. АНУ-д гэхэд мэдээллийн аюулгүй байдалд зориулагдсан 500 гаруй акт байдаг бол манай улсад энэхүү хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатандаа яваа аж.

Энэ талаар МТШХХГ-ын МТИХ-ын дарга Н.Энхбатаас тодрууллаа.
-Хэлэлцүүлэг дээр иргэд, аж ахуй нэгжийн дунд өгөгдөл хамгаалах тухай мэдээлэл бага байгаа талаар дурьдлаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн ач холбогдол юу вэ?
-Мэдээллийн технологи хөгжиж буй өнөө цагт энэ хуулийн төсөл нь өндөр ач холбогдолтой юм. Мэдээллийн салбарт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах тухай ойлголт багтдаг. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь ажил хэргийн тасралтгүй чанарыг хангах, эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын үр ашиг, бизнесийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг олон янзын аюул, заналаас хамгаалах ажиллагаатай холбоотой юм. Тиймээс энэ хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэд, аж ахуй нэгж байгууллагад мэдээлэл өгөх, харилцан санал солилцох байдлаар явагдаж өнгөрлөө. Одоогийн байдлаар хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа болохоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдож санал хүсэлтээ авсаар байгаа. Дараагийн хэлэлцүүлгээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

1620527_738257926244559_5525093782420604926_n 10451797_738257946244557_6566052224687711734_n

  • Ганцэцэг
  • 2014-10-08
  • Уншсан:4571

Салбарын байгууллагууд