МТШХХ-ны салбарын нээлттэй өдөрлөгт инкубаторын компаниудтайгаа хамтран оролцлоо

МТШХХ-ны салбарын нээлттэй өдөрлөгт инкубаторын компаниудтайгаа хамтран оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгсөн бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк нь инкубаторын 5 компаний хамтаар үйл ажиллагаагаа сурталчилан оролцсон юм.

МТҮП-аас өдөрлөгийг сонирхож буй олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагаа шинэ орчин нөхцөл, боломж бололцоог таниулан мэдээлэл өгсөнөөс гадна 2 азтан шалгаруулан /Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/ МТИШ-нд орох эрх-1, МТИШ-нд бэлтгэх сургалтанд хамрагдах эрх-1 тус тус гардуулсан бол инкубаторын компаниуд маань өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилан, зарим компаниуд  бүтээгдэхүүний борлуулалт хийлээ.

1

2

3

  • Ганцэцэг
  • 2014-10-09
  • Уншсан:4504

Салбарын байгууллагууд