МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа МТҮП-ын инкубаторын компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа МТҮП-ын инкубаторын компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2012-2016 онд долоонзорилтыг дэвшүүлсэн бөгөөд Оюуны бүтээмж өндөр цалинтай ажлын байр, Дэлхийнстандартын Е-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа , Инновацийн хэлтсийн дарга Н.Энхбат нар 2014 оны 10-р сарын 10-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторын компаниудын захирлуудтай  уулзалт зохион байгууллаа.

МТҮП-ын инкубаторт одоо байрлаж буй компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, старт-ап компаниуд хөл дээрээ босоход МТҮП-ын инкубаторын багц үйлчилгээ маш их дэмжлэг болдог ч цаашид  санхүүжилт,  хөрөнгө оруулалтыг татахад компаниудад үүсдэг хүндрэлтэй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр  МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон энэ чиглэлээрх хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг инкубаторын компаниудын захирлуудад танилцуулга хийж, санхүүжилтын хувьд оновчтой байхын тулд менежментийн бодлогоо зөв тодорхой болгох хэрэгтэй, түүнчлэн төрийн зарим үйлчилгээг хүртээмжтэй явуулахад МТ-ийн компаниудын үүрэг их байгааг онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалт нь Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үр өгөөж болон хамрах хүрээг нэмэгдүүлэх  боломж, нөхцөлүүдийг шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт боллоо.

55

  • Ганцэцэг
  • 2014-10-10
  • Уншсан:5008

Салбарын байгууллагууд