МТҮП АСПА дахь гишүүнчлэлийн эрхээ сунгалаа

МТҮП АСПА дахь гишүүнчлэлийн эрхээ сунгалаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2012 онд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хөгжлийн загварыг нэвтрүүлэх, хамтран ажиллах зорилгоор Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон. Бид Монгол улсаа төлөөлөн гишүүн болсоноор бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, ОУ-ын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олонд таниулан сурталчлах боломжууд нээгдээд байна. Энэ Холбоо нь жил бүр гишүүнчлэлийн эрхээ сунгадаг бөгөөд 2014-2015 оны гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

10726616_369352833189726_584112651_n

Салбарын байгууллагууд