Инкубаторын компаниудад Компанийн бизнес төлөвлөгөө болон маркетинг сэдвээр сургалт зохион байгууллаа

Инкубаторын компаниудад Компанийн бизнес төлөвлөгөө болон маркетинг сэдвээр сургалт зохион байгууллаа

2014 оны 10-р сарын 18-нд МТ-ийн инкубаторын компаниудын хүсэлтээр Мэдээллийн технологийн үндэсний паркаас “Компанийн бизнес төлөвлөгөө болон маркетинг” сэдвээр Удирдлагын академийн багш, Мирим консалтант ХХК-ийн зөвлөх, доктор Я.Бямбасүрэн, “Компанийн санхүүг хэрхэн хөтлөх болон тайлангийн ач холбогдол” сэдвээр МТҮП-ын төслийн мэргэжилтэн Ж.Мягмарсүрэн нар тус тус сургалт явуулж, зөвлөгөө өглөө. Сургалтанд инкубаторын 8 компанийн 17 ажилтан хамрагдлаа.

Энэхүү сургалтанд инкубаторын компаниудаас компанийн бизнес төлөвлөгөөн дээр кейс зохиож, бизнес төлөвлөгөө гэж юу вэ? Хэн хийх, хэрхэн эхлэх вэ? Хөрөнгийн дутагдалд хэрхэн орохгүй байх вэ? Санхүүгийн дэмжлэг авахад хэнд, хэрхэн хандах вэ? г.м асуудлуудыг илүү ойлгомжтойгоор тайлбарлаж, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Fotor0102184556

  • 2014-10-21
  • Уншсан:5045

Салбарын байгууллагууд