“Зүүн Өмнөд Азийн гарааны бизнесийн эко систем” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

“Зүүн Өмнөд Азийн гарааны бизнесийн эко систем” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

2014 оны 10-р сарын 22-нд “Зүүн Өмнөд Азийн гарааны бизнесийн эко систем” сэдвээр “Up Global” байгууллагын зүүн өмнөд Ази хариусан захирал, “Startup Mongolia” ТББ-ын Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Бат-Октябрь сургалт хийлээ. Уг сургалтанд инкубаторын 7 компанийн 17 ажилтан хамрагдаж Зүүн өмнөд Азийн гарааны бизнесүүдийг дэмжих эко систем, санхүүжилтийн механизм, тухайн зах зээлд Монгол компаниудын гарах боломж, МТҮП-ын инкубаторын компаниуд Зүүн өмнөд Азийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт босгох боломж, бололцоо байгааг инкубаторын компаниудад танилцууллаа.  Удахгүй МТҮП “Стартап Монгол” ТББ-тай хамтран гарааны бизнесүүдийг дэмжиж ажиллах ба улмаар гадаад зах зээлээс хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх боломж, хурдасгуурын талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Fotor01022152835

  • 2014-10-22
  • Уншсан:5029

Салбарын байгууллагууд