“Advanced Web Technologies” семинар, хэлэлцүүлэг боллоо.

“Advanced Web Technologies” семинар, хэлэлцүүлэг боллоо.

Мэдээллийн технологийн үндэсний паркаас орчин үеийн интернэт болон Вебийн шинэ технологиудыг Монгол Улсад хэрхэн оновчтой нутагшуулах, шинэ технологиудын талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа салбарын мэргэжитнүүдийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор “Advanced Web Technologies” семинарыг 2014 оны 10 –р сарын 24-нд анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж МТҮП-ын Стратеги, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг үг хэлсэн бөгөөд МТ-ийн инкубаторын компаниудын боловсруулсан үндэсний хэмжээний томоохон мэдээллийн систем, програм хангамжийн бүтээгдэхүүнүүдээс гадна Веб боловсруулалт вебэд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь нийгмийн бүхий л салбарт нэвтрэхийн хирээр мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байгааг цохон тэмдэглэлээ.

Семинарт МТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн багш нар веб технологи, интернэт технологийн чиглэлээр илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үйл ажиллагаанд МТ-ийн салбарын мэргэжилтнүүд,багш, судлаачид болон төрийн байгууллагуудын МТ-ийн ажилтнууд оролцсон бөгөөд 120 орчим хүн хамрагдлаа.

Семинарт дараах сэдвээр илтгэл тавигдлаа. Үүнд:

  1.  “Web Reasoning for Linked Open data сэдвээр МТҮП-ын Зөвлөх, МУИС-ын дэд профессор, КСУИХХ институтын захирал     Д-р.Ц.Түвшинтөр,
  2. “Open Data” сэдвээр Г.Амарсанаа,
  3. “Big Data” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн менежер Г. Үүрдмандах, G-Mobile ХХК-ийн Техникийн албаны дарга Г. Оюунбаяр,
  4. “Хайлтын систем” сэдвээр Моогол Клоуд ХХК-ний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Баяржавхлан,
  5. “REST API-ийг веб технологид ашиглах” сэдвээр ШУТИС, МХТС, Mobile ICT Education Center Захирал Jin Sung Kim,
  6. “Орчин үеийн технологи ашиглан вэб систем хөгжүүлэх (Django)” сэдвээр МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын багш, Магистр Ж.Золжаргал.

24.1 24

 

  • Ганцэцэг
  • 2014-10-24
  • Уншсан:6299

Салбарын байгууллагууд